УИХ-ын сонгуулийн үеэр буюу энэ оны зургадугаар сарын 20-ны шөнө 02.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Төв аймгаас Улаанбаатар хот руу явах авто замд Тоёота Ланд-200 маркийн автомашин онхолдож, энэхүү ослын улмаас тус автомашинд зорчиж явсан телевизийн сэтгүүлч, зураглаач нарын хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, тэд ТВ4 телевизийн сэтгүүлч, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Г.Батхүү, “Тв4” телевизэд зураглаач Д.Дөлгөөн нар байсан юм.
Тэгвэл тэд “Болор цом”-ын эзэн, модернист яруу найрагч Б.Галсансүхтэй хамт, түүний автомашинд зорчиж яваад, ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна. Мөн өнөөдөр Б.Галсансүх Гэмтэл согог судлалын үндэсний төвд, биеийн байдал нь нэлээдгүй таагүй, хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна.
Б.Галсансүх осол гаргаж сэтгүүлч, зураглаач хоёр амиа алдсан. Б.Галсансүхийн бие тааруу гэмтлийн эмнэлэгт бий. Эх сурвалжийн мэдээллээр осол гарахад автомашинаас 20 сая төгрөг гарсан, мөнгөнөөс тэнд дуудлагаар очсон цагдаа нар авсан бж болзошгүйгээр шалгагдаж бга гэх. pic.twitter.com/vF8qzckoBj
— Зариг.мн Өнөрцэцэг (@Unurtsetsegn) July 25, 2020