Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Прокуророос С.Баяр, Ч.Давааням нарт Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

Уг нь С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарынхтай хамт болж байсан ч хэргийг тусгаарласан юм.