“Япон хүн Монгол хүнээс түрүүнд тавигдаж, 21 хоногийн тусгаарлалтанд ч орохгүй байна”

“Япон хүн Монгол хүнээс түрүүнд тавигдаж, 21 хоногийн тусгаарлалтанд ч орохгүй байна”

Энэ долоо хоног /2020.07.21/-т Токио-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэгдсэн. Тус нислэгээр нийт 260 гаруй иргэд эх орондоо ирсэн гэх бөгөөд шөнийн 22:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан юм.

Энэ үеэр хоёр эмэгтэй "Монгол хүн монголын баялаг, Монголчууд минь зөвхөн монголчууддаа хилээ нээгээч" гэсэн үгтэй лоозон барьж зогссон нь олны анхаарлыг ихэд татаж, гадаадад гацсан иргэдийн сэтгэлийг хөдөлгөсөн. Тэгвэл тэдний нэг Монгол улсын иргэн Г.Эрдэнэзул өөрийн facebook хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.

ТЭРЭЭР:

Гэртээ харих зам тийм ч амар, дардан байсангүй ээ... Мөн ч их тэмцэж дуугарч, доромжлол,шахалт дарамт туулж байж эх орондоо газардлаа. Гэхдээ би л ирсэн бол болоо гээд дуугай суухгүй ээ. !!!  Бидний ард ирж чадаагүй, хүнд замыг туулж байгаа олон мянган Монгол иргэд маань үлдсэн. Өчигдөр шөнө орж ирж нэлээд ядарсан учир аян замынхаа тухай одоо л зухас дурдая...

Тусгай үүргийн тусгай шаардлагын онгоц!!! 2020.07.21

Токио-Улаанбаатар чартер нислэг!!! Хэвлэл мэдээллээр нийт 260 иргэн эх орондоо ирсэн гэж мэдээллэж байна лээ. Гэхдээ үгүйлдээ...  Би онгоц доторх иргэдийг суудлаар нь 4-удаа 00- орох болгондоо тоолж байлаа. 260-аас хэтэрсэн байсан. Мөн нэг ticket cancel-дэж нэг суудал хоосон ирсэн. Хайран суудал ... Нэг ч гэсэн иргэн маань ирсэн бол??? Мөн онгоц элчингийн мэдээллэснээр хөөрөх ёстой цагаасаа 16:40 биш 17:40-д 1 цагаар хоцорч хөөрсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Америк болон бусад улсаас хэд хэдэн иргэд авсан байсан. Энийг тэнд байсан иргэд бүгд л харсан байх. Одоо бидэнтэй хамт зарим нь буудалд маань байж л байна. Дээр нь нэмээд 10 орчим Япончууд урд Vip суудалд суусан. Уг нь зөвхөн Монгол иргэдээ зөөх ёстой тусгай үүргийн онгоц биш билүү??? Бас зөвхөн Японоос иргэдээ татах тусгай үүргийн онгоц биш билүү??? Мэдээж Монголчууд минь бүгд л транзит ч бай юу ч бай, хэн ч бай эх орондоо ирж байгаад баярлаж байгаа ч энэ транзит-ын хүмүүсийг ТВ, хэвлэл мэдээллээр хэн ч, хаана ч зарлаагүй. Гэтэл Японд хичнээн иргэд маань ирж чадахгүй 3 сараас хойш хүлээж цөхөрч байгаа билээ???

Гадны улсад гацсан ч Солонгосоос өөр транзит хийх боломжгүй гээд байсан биш билүү??? Гэтэл ахиад мөнгөтэй ч юм уу? Юутай ч юм хэсэг хэд нь Японоос транзитаар харьчихлаа... Муугаар бодоход Америк юм уу бусад улсаас ирсэн иргэдээс корона илэрвэл транзитаар ирсэн иргэд гэж мэдэгдэж болохгүй учир Японоос ирсэн гэж л зарлагдах байхдаа ... Бас өглөө сэрээд өчигдөрийн шууд лайв үзлээ.

Эхэнд нь 10-аад хүнийг шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй гээд бидэнтэй хамт автобусанд суулгахгүй тусд нь дуудаж авч явж байна гэж мэдээллэж байна. Гэхдээ гүйлдээ тэдгээр хүний 10-аад орчим нь Япончууд байсан юмаа. Эхлээд 3 Монгол хүн дуудаад сүүлдээ 3,4-өөр Япон нэр дуудаад VIP суудлаас гаргасан юм. Тэдгээр хүмүүсийн нэрийг дуудах гэж нэлээд удсаны дараа нь Монголчуудаа буулгаж эхлэсэн.  Ер нь журмаараа бол Монгол ч бай, Япон ч дарга ч бай, цэрэг ч бай бүгд 21 хоногийн тусгаарлалтанд хамрагдах ёстой биш билүү?

Япон хүн Монгол хүнээс түрүүнд тавигдаж, 21 хоногийн тусгаарлалтанд ч орохгүй байна. Хэрвээ тусгаарлалтанд орсон бол. Та нар минь хаана байна вэ??? Бид тэгээд боломжоороо авчирч байхад нь дуугай л байх ёстой байхдаа тэ??? Энэ гэхдээ ганц л удаагийн нислэгийн талаарх асуудал шүү!!!

Гадаадад гацсан иргэд чинь зүгээр нэг ганц гацсан гээд тэмцээд зүтгээд байгаа биш төр засаг Монгол иргэдтэйгээ Харь хүнээс ч дор харьцаж, онцгой байдлаасаа илүү улс төр, хувийн эрх ашгаа түрүүнд тавьж байгааг бид нүдээрээ харж, биеэрээ мэдэрч цөхөрч байгаа болохоор л дуугараад, тэмцээд байгаа юм шүү... Одоо нөгөө Ковидын хуулиараа намайг буруутгаж , чимээгүй байлгах гэж бол олон арга залиа хэрэглэх л байхдаа??? Гэхдээ энэ хууль бол зөвхөн ард иргэдэд үйлчлэх бус бүгдэд үйлчлэх ёстой!!! Монгол улсын иргэн бүр гэртээ харих эрхтэй. Монгол хүн Монгол улсын баялаг. Жич: Баримттай...” гэжээ.




Өнөөдөр үхэр өдөр

36 минутын өмнө