Ахмад настныг орхиж явсан автобусны жолоочид хариуцлага тооцжээ

Ахмад настныг орхиж явсан автобусны жолоочид хариуцлага тооцжээ

Өчигдөр хотын төвийн нэгэн автобусны буудал дээр өндөр настай өвөөг автобус хүлээлгүй орхиж явсан бичлэг цахим орчинд тарж, олны шүүмжлэлийг хүлээгээд байсан билээ.

Тэгвэл тус нийтийн тээврийн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхыг НЗДТГ-аас сануулжээ. Мөн цаашид нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад энэ төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхыг анхааруулсан байна.

Иргэд зорчигчид нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдолоо 7004-4040 утсаар өгч байхыг мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

13 минутын өмнө