НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшууллыг өчигдрөөс олгож эхэлсэн. Татварын ерөнхий газрын мэдээлснээр хоёр хоногт багтаж урамшууллын мөнгө иргэдийн данс руу шилжих юм. Тус газраас татвар төлөгчдийн баримтыг нягталж, Сангийн яам руу шилжүүлсэн тул буцаан олголтын мөнгийг ийнхүү олгож байгаа аж.
НӨАТ-ын буцан олголтоор 901 мянга 615 иргэнд 38.2 тэрбум төгрөгийг олгоно. НӨАТ-ын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож байгаа юм. Энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгосон билээ.