Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм. Харин тус онгоц газардаж, иргэдийг онгоцноос буулгах үеэр хоёр иргэн хилийн чанадад байгаа иргэдээ татахыг уриалж, "Монгол хүн монголын баялаг, Монголчууд минь зөвхөн монголчууддаа хилээ нээгээч" гэсэн уриа лоозонг барьжээ.