Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурлыг долдугаар сарын 28-нд товлов

Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурлыг долдугаар сарын 28-нд товлов

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Улсын Их Хурлын гишүүн асан Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Б.Ундармаагийн өмгөөлөгч Л.Баасанжав, О.Сайнгэрэл нар нь шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралд ирээгүй, шүүхээс яллагдагч Б.Ундармааг өмгөөлүүлэх эрхээр хангаж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагт товлолоо.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар