Сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийг хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ

Сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийг хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ

Өнгөрөгч 2017 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон тухайгаа цахим орчинд нийтэлж, шуугиан тариад байсан.

Тэрбээр тухайн үед хэлэхдээ, 2015 оны зургадугаар сарын 16-н буюу түүний 16 насны төрсөн өдөрт уригдсан зочид болох томоохон компаниудын эздийн хүүхдүүд Г.Номуундарийн уух зүйлд мансууруулах бодис хийж, улмаар хүчирхийлсэн хэмээж байв. Түүнчлэн түүний олон нийтэд цацсан бичлэгт нэр бүхий 30 хүмүүс дурдагддаг бөгөөд тэд Г.Номуундарийн үеэл дүүг ч мөн хүчирхийлсэн тухай мэдээлэл байдаг аж. Тухайн хэргийг хоёр жилийн дараа буюу 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч, “хүчирхийлсэн гэх хэрэгт нотлох баримт байхгүй” хэмээх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд нь хаасан аж.

Харин дээрх нэр дурдагдсан 30 хүний Монголд байсан 14 хүнийг биологийн шинжилгээнд хамруулахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул Зөрчлийн хуулийн дагуу нэг сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн болохыг хэвлэлд мэдээлжээ.

Эх сурвалж: zindaa.mn