Дубай хотод гарын үсэг зурагдсан “Оюутолгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөө”-г батлалцсан гэх үндэслэлээр төрд ажиллаж байсан зарим залууст өчигдөр анхан шатны шүүхээс хорих ял оноолоо.
Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноож, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Оюу толгой ХХК-ийн монгол талын захирал асан Да.Ганболд нарт 3 жил хорих ял, төрийн албанд ажиллах эрхийг нь 4 жилээр хассан бол Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, мөн н.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь тус бүр 3 жилээр хассан шийдвэр гарсан юм.
Хачирхалтай нь тухайн үед шийдвэр гаргаж, эдгээр залууст үүрэг өгсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч онд гадаад руу яваад өнөөг хүртэл эх орондоо эргэж ирээгүй байгаа юм.
Иймд зарим хуульчид Ч.Сайханбилэг ирж тайлбар мэдүүлэг өгч байж, энэ хэрэг үнэн зөв шийдэгдэнэ. Эдгээр залуус УИХ, Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлсэн гэж мэдэгдэж буй. Иймд өчигдөр шүүхийн шийдвэр гарсны дараа иргэд дээрх асуудлаар олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн байр суурь, тэдний постуудыг тоймлон хүргэж байна.
Монгол төрийн шийдвэрийг хэрэгжүүлснийх нь төлөө төрийн зүтгэлтнүүдээ,шүүхээс гэмт хэрэгтэн болгон шоронд хорихоор яллаж байгааг гадны нөлөөтэй гэж үзэхээс өөр аргагүй!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) July 17, 2020
Гадны захиалгаар ингэж байсан!Тэр түүх эргэж ирж байна! ҮАБЗ энэ байдалд онцгой анхаарах хэрэгтэй!
УИХ-ын шийдвэрийг ЗГ нь хэрэгжүүлж, улмаар үүрэг гүйцэтгэсэн энэ залууг хэдэн жил хуулиар далайлгаж, яг сонгуулиар барьж хорьсоор УТ-ийн хэрэгтэн болгож байгааг эрс эсэргүүцэж байна! @bbyambasaikhan pic.twitter.com/zAwvPOM2Xk
— Сүхбаатарын Эрдэнэболд (@erdenebold) July 17, 2020
#ЖДҮ-чин гишүүд нь ял авахгүй, бүр шүүх рүү зүглэхгүй, гэтэл ....
— Рэгзэнгийн Шинэгэрэл (@ShinegerelR) July 17, 2020
нээрээ ОЮУТОЛГОЙН гэрээнээс сугарч хоцорсон Д.ЗОРИГТ нь Сү.БАТБОЛДЫН хувийн бизнесийг удирдаж, Л.Гансүх нь Н.Алтанхуягийн хамт ШУДАРГА БУСЫн хонгил гэгч төсөөллийн тунел барьж,Ерөнхий сайд С.Баяр нь ЖИРГЭЭНД ТУНИРХАЖ, ГАНИХАРСАН шигээ суух...ХОРВОО Ч аргагүй олон өнгөтэй юмаа
— ГанбаатарОТГОНЖАРГАЛ (@otgonjargal) July 17, 2020
Монгол улсаа хямралаас гаргахаар 2015 онд ОТ-төслийг үргэлжлүүлэх ЗГ-ын даалгаврыг гүйцэтгэсэн хүмүүсдээ шүүх ял өгчихлөө. Яаж байгаа юм бэ. Төр Засаг хамгаалаач ээ.
— Bold Magvan (@bmagvan) July 17, 2020