Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварлахаар болсон.
Энэ дагуу нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж дууссан байна.
Өнөөдөр холбогдох албаныхан газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцаж, хүлээн авсан аж.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ