УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр болон Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт гурав дахь өдрөө үргэлжлэх байсан ч дахин хойшиллоо. Яллагдагч өмгөөлөгчөө сольсон учир хэрэгтэйгээ танилцах хугацаа олгохоор ийнхүү хойшлуулсан байна.