Зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Тэгвэл Э.Оюунболд шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл 14 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд хандан, давж заалдах эрхтэй. Энэ дагуу Э.Оюунболд Давж заалдах шатны шүүхэд гомдол гарган, түүнийгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлжээ.