Үндэсний их баяр наадам болох 2020 оны долоодугаар сарын 11, 12-н ердийн амралтын өдөр буюу бямба, ням гарагт тохиож байгаа. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15”-ны өдөр нь нийтээр тэмдэглэх баяр буюу бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг.
Энэ жилийн тухайд баяр наадам бямба, ням гарагт таарч буй ч нөхөж амрах хуулийн зохицуулалт байхгүй учраас албан байгууллагууд долоодугаар сарын 13, 14, 15-ны ажлын өдөр бүх нийтээр амрах юм.