Осол гаргаж, хүний амь насанд халдаад зугтсан иргэнийг илрүүлжээ

Осол гаргаж, хүний амь насанд халдаад зугтсан иргэнийг илрүүлжээ

Өлгий сумын VI багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчаас “...Хотгорын уурхай явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байдалтай, нас барсан хүн байна...” гэх дуудлага, мэдээлэл 2020 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01:10 цагт Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд ирсэний дагуу эрэн хайх, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулжээ.

Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг ажлуулсаны үндсэн дээр, иргэдийн мэдээлэлд тулгуурлаж хэрэг үйлдэгдсэнээс хойш 8 цагийн дараа буюу өглөөний 08 цагт Улаанхус сумын харьяат, эрхэлсэн ажилгүй “А” гэгч үйлдсэн болохыг тогтоож, осол үйлдсэн мотоциклийг нуусан байсныг илрүүлэн шалгаж байгаа ажээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө