ШУУД: С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд нарыг цагдан хорих шийдвэрийг гаргалаа

ШУУД: С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд нарыг цагдан хорих шийдвэрийг гаргалаа

Ерөнхий сайд асан С.Баяр нарын  долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.06.18/ 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс шинжээчдийг шүүх хуралд байлцуулах хүсэлтийг гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг энэ сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулсан ч С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэрийг гаргажээ. 

Прокуророос  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс Монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Өнөөдрийн хуралдаанд С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нар бүгд ирж оролцсон юм.  Дээрх хүмүүсээс Ардчилсан намаас С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Б.Бямбасайхан Дархан-Уул аймагт, Д.Ганболд Хөвсгөл аймагт тус, тус нэр дэвшиж байгаа юм. 

Шүүхээс цагдан хорих шийдвэр гаргаснаар эдгээр хүмүүс сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж шүүхийн гадна яг одоо жагсаж байна. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч удахгүй мэдээлэл өгөх гэж байна. 

ҮЗЭХ: