Согтуурсан үедээ загас барихаар голд орж, осолджээ

Согтуурсан үедээ загас барихаар голд орж, осолджээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар /аймгаас төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлага 2020.06.16-ны өдрийн 14:03 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар иргэн Б /50 настай, эрэгтэй, нийслэлийн Хан-Уул дүүрийн иргэн/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолдсон байжээ. 

Тухайн газарт 3 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоож 2020.06.17-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.