Өчигдөр Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Рапид харш хорооллын тоглоомын талбайд тоглож байсан 14 настай охиныг 5-6 эрэгтэй хүүхэд бүлэглэн зодсон хэрэг гарчээ.
Хэрэг гарсны дараа охины аав гадаах камерын бичлэг, эрэгтэй хүүхдүүдийн гэрийн хаягийг баримтжуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ханджээ. Гэвч цагдаагийн газраас "бага насны хүүхдэд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй" гэх хариу өгч, ямартай ч гэргийг шалгахаар болсон гэв. Улмаар охины аав доорх бичлэгийг цахим орчинд түгээж, гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг хангах шаардлагатайг анхааруулж байна.
Байрны гадаа ганц охиныг минь эрэгтэй хүүхдүүд олуулаа нийлж зодсон байх юм. Ямар арга хэмжээ авах вэ. Хаана хандах ёстой юм бол. Дүүргийн цагдаад гомдол өглөө гэхдээ нэг л итгэл төрөхгүй байна. pic.twitter.com/1dOgf1fHYz
— Miigaa (@myagmarsuren99) June 15, 2020