Ж.Эрдэнэбат нарын холбогдох хэргийн шүүх хурал 11 цагт болно

2020-06-16 12:19

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Ингэхдээ шүүх хуралдааныг зургадугаар сарын 22-ны 10.00 цагт хийхээр хойшлуулав. Учир нь яллагдагч Ж.Эрдэнэбат нь өмгөөлөгчөөсөө татгалзжээ. Иймээс шүүх өмгөөлөгчийг хэрэгтэйгээ танилцах боломжоор хангаж байна гэж мэдэгдлээ.

2020-06-16 10:49

Ж.Эрдэнэбат нарын холбогдох хэргийн шүүх хурал 11 цагт болно

Өнөөдөр буюу зургадугаар сарын 16-ны 11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болно.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг энэ сарын 11-нд цагдан хорих захирамжийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Тэрбээр УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хүрээнд Сэлэнгэ аймагт иргэд, сонгогчидтойгоо уулзаж явсан юм. Иймд АТГ-аас түүнийг саатуулахаар Сэлэнгэ аймаг руу хөдөлсөн гэх мэдээлэл цацагдаж байсан. Ийнхүү зургадугаар сарын 12-13-нд шилжих шөнө түүнийг Их тэнгэрийн амны ойролцоо байршилтай гэрээс нь баривчилж, хорих 461-р ангид хорьсон билээ.