Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улс төрчидтэй холбоотой хэргүүдийн талаар мэдээллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улс төрчидтэй холбоотой хэргүүдийн талаар мэдээллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгуулийн маргаантай асуудлууд болон нэр бүхий дэвшигчдийн баривчилгааны талаар мэдээлэл хийлээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Гэрэлтуяа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх олны анхаарал татсан долоон хэргийн талаар тойм мэдээ бэлтгэсэнээ танилцууллаа.

  1. УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг зургадугаар сарын 8-нд хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар шүүх хурлын тов гараагүй байна.
  2. Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг тавдугаар сарын 15-нд шүүх хүлээж авсан. Зургадугаар сарын 4-нд шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 11-нд зарласан. Гэсэн хэдий ч шүүгдэгч Ж.Эрдэнэбат УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг зургадугаар сарын 16-нд товлосон.
  3. Д.Эрдэнэбат нарын 7 хүнд холбогдох хэргийг шүүх дөрөвдүгээр сарын 8-нд хүлээн авсан. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хурлыг зургадугаар сарын 16-нд буюу маргааш хийхээр товлон зарласан.

Чингэлтэй дүүрэг

  1. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг хүлээж авсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр удаа хойшилж энэ сарын 29-нд шүүх хуралдааныг хийхээр товлосон.
  2. С.Баяр нарын эрүүгийн хэргийг гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан. Өнөөдөр С.Баярт нарт холбогдох шүүх хурал болсон. Гэтэл Д.Ганболд нэр дэвшиж байгаа учраас ирэх боломжгүй байна гэсэн. Мөн С.Баярцогт нэр дэвшсэн учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан учраас шүүх хуралдааныг зургадугаар сарын 18-нд хийхээр товлосон. Өнөөдрийн хурлаар зарим шүүгдэгчид холбогдох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. С.Баярцогтыг Монгол Улсын хилээр гарах, тодорхой хүмүүстэй буюу Оюутолгойн гэрээг байгуулахаар ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хориглосон. Мөн хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсан. Тус бүр 10 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
  3. Шүүгдэгч Н.Номтойбаярт холбогдох хэргийг тавдугаар сарын 8-нд хүлээн авсан. шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч зургадугаар сарын 17-н болгон хойшлуулсан. Н.Номтойбаярын таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах хүсэлтийг өмгөөлөгч нараас нь гаргасан ч шүүх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.