Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл 1-1.5 жилийн хорих ялаар шийтгэнэ

Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл 1-1.5 жилийн хорих ялаар шийтгэнэ

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Сонгуультай холбоотойгоор хууль зөрчсөн 71 цахим хуудсыг хаах, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан. Эдгээрээс 50 цахим хуудсыг хааж, үйл ажиллагааг зогсоосон.” ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү “Сонгуультай холбоотойгоор сонгогчдод мөнгө, эд зүйл тараах, санал худалдаж авах зэрэг хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Үүнээс 37 буюу 80.7 гэмт хэргийн шинжтэй хэрэг эзэлж байна. Иргэд ч мөн эл гэмт хэргээс сэрэмжтэй байх нь чухал. Мөн үүний хажуугаар иргэдээс ирж буй худал мэдээлэл их байгаа тул үндэслэл бүхий мэдээлэл өгөх хэрэгтэй"гэдгийг онцоллоо.

Түүнчлэн ЦЕГ-ын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандааЧ.Чинбат “Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл Эрүүгийн хуулийн дагуу сонгогчийг сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай. Энэ төрлийн 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон” гэж ярилаа.