Малд явж байсан дөрвөн настай хүү хаднаас унан, нас баржээ

Малд явж байсан дөрвөн настай хүү хаднаас унан, нас баржээ

Хөдөө малд явж байсан хүүхдүүд хаднаас унаж, нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр гарсан байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт малдаа явж байсан хоёр хүүхэд хөл алдан хаднаас унаж 13 настай охин гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн бол хамт явж байсан дөрвөн настай дүүгийнх нь амь нас хохирчээ. Хэрэг гарах үед  эгч нь дүүтэйгээ хамт малаа хариулж явсан гэх ба санамсар болгоомжгүйн улмаас ийнхүү гэмтэж, бэртжээ. Хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.