Н.Энхбаярын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Н.Энхбаярын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.06.15/ Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

Зургаадугаар сарын 4-ний өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаярын зүгээс шинээр нотлох баримт гаргуулах, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрхийг батламжлаагүй бөгөөд түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Тэгвэл Н.Энхбаяр “Би авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээгүй. Ийм байхад нэр дэвших эрхтэй” гэх байр суурийг илэрхийлж, СЕХ-г шүүхэд өгөөд байгаа билээ.