Н.Энхбаярын нэхэмжлэлтэй СЕХ-нд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр болно

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй СЕХ-нд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр болно

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны зургаадугаар сарын 04-ний өдөр болж өндөрлөсөн.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулах, ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг явуулж, урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 09 цагт товлосон байна.