Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойбаярын шүүх хуралдаан боллоо. Түүний өмгөөлөгч Х.Мандах мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Н.Номтойбаярыг үндэслэлгүй шийдвэрээр цагдан хоригдож байгаа ч Хан-Уул дүүрэгт албан ёсоор нэр дэвшиж буй хэвээр шүү гэдгийг сонгогчдод сануулж өгөөрэй гэж дамжууллаа. Тэрээр тавдугаар сарын 28-наас хойш хоригдож байна. Сонгууль дуустал буюу энэ сарын 24-нийг хүртэл түүнийг цагдан хорих юм байна гэж ойлголоо гэлээ. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн боловч УИХ-ын гишүүн хэвээр юм. Энд гишүүний давуу эрх гэж яригдаагүй" гэлээ.