Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эхэллээ

Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эхэллээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан эхэллээ.

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын цагдан хорих шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч нар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг процессын алдаа гаргасан хэмээн үзэж, дээд шатны шүүхэд хандаад байгаа юм. Өмгөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүхэд яг одоо хэлэлцэж байгаа аж.

Хэргийг нэхэн сануулбал: Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1 ба 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.