Автомашиндаа өөрийгөө боомлисон хэрэг гарчээ

Автомашиндаа өөрийгөө боомлисон хэрэг гарчээ

Зургаадугаар 9-ны өдөр буюу энэ долоо хоногийн Мягмар гарагт автомашин дотор өөрийгөө боомилж, амиа хорлосон байж болзошгүй хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ.

Хэргийг шалгахад, амь хохирогч нь Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай эрэгтэй байсан бөгөөд тэрээр автомашины дотор талын дээд бариулаас хоолойгоо боомилсон байжээ. Албаныхан хэргийн газраас цагаан өнгийн мяндсан уяа хураан авч, цогцсыг шинжилгээнд явуулсан талаар зарим хэвлэл мэдээлжээ. Тус хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.