Чингэлтэй дүүргийн НДХ-ийн байцаагчид авилга авсан хэргээр АТГ-д шалгагдаж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн НДХ-ийн байцаагчид авилга авсан хэргээр АТГ-д шалгагдаж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч О, О нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд бусдаас багагүй хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар Өнөөдөр сонинд мэдээлжээ.

Дээрх хоёр хүний хувьд “Буман Ай Ти” гэх компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлыг шалгаад нэлээд хэмжээний зөрчил илрүүлсэн гэнэ. Гэвч нягтлан бодогч Ц-ээс нь мөнгө авч, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс чөлөөлсөн гэсэн үндэслэлээр буруутгагдсан байна. Энэ талаар АТГ, прокурорын байгууллагын эх сурвалжуудаас лавлахад “Ийм хэрэг шалгасан нь үнэн. Удахгүй хэргийг хаах юм уу, шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргана” гэсэн талаар тус сонин мэдээлжээ.