ШУУД: Цагдан хорих 461 дүгээр ангиас Н.Номтойбаярыг шүүхийн танхим руу авч явлаа

2020-06-11 09:36

ШУУД: Цагдан хорих 461 дүгээр ангиас Н.Номтойбаярыг шүүхийн танхим руу авч явлаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг өнөөдөр /2020.06.11/ 14:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан” гэх хэвлэлийн мэдээг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас саяхан мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн энэхүү хуралдаанаар Н.Номтойбаярт авагдсан цагдан, хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэсэн албан бус мэдээлэл ч байгаа юм. 

Тодруулбал, энэ сарын 09 ны өдөр болсон Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө