УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарчээ

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарчээ

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг АТГ-аас өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгаж байсан. Улмаар прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын явцад саад учруулсан үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан ч гишүүд хамгаалж үлдсэн билээ. Гэвч одоог хүртэл мөрдөн байцаалтад саад учруулж байгаа тул шүүгчийн захирамжийн дагуу албадан ирүүлэх ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Д.Дамба-Очирыг зургадугаар сарын 15-ны, Г.Солтаныг мөн сарын 18-ны дотор албадан ирүүлэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст даалгасан байна. 

Сануулахад, УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдэлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН