Нэр дэвшихээр Сэлэнгэ рүү явж байсан “Гүрэнт Монгол” хөдөлгөөний залуусын машиныг ослын газраас холдуулаагүй байна

Нэр дэвшихээр Сэлэнгэ рүү явж байсан “Гүрэнт Монгол” хөдөлгөөний залуусын машиныг ослын газраас холдуулаагүй байна

УИХ-ын сонгуульд “Сахигтун Үндсэн хуулийн-19" эвслээс Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Б болон түүний сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар явсан багийн таван хүн уржигдар /2020.06.08/ Дарханы замд осолдож жолооч Ж, зорчигч М нар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нэр дэвшигч Б болон бусад хоёр хүний биеийн байдал хүнд одоо Дарханы эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Осолд орсон таван хүний хувьд “Гүрэнт Монгол” хөдөлгөөний залуус бөгөөд “Иргэдийн шударга шүүх” ТББ зэрэг байгууллагатай хамтран “Сахигтун Үндсэн хуулийн -19” эвслийг байгуулж энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа юм.

Тээврийн цагдаагийн албанаас уг ослын талаар мэдээлэхдээ Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Тахилтын давааны ар” гэх газар осолдсон учраас харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгаж байна гэсэн юм.

Дээрх таван иргэн Приүс-11 маркийн машинтай явж байсан. 

Энэ талаар "Сахигтун Үндсэн хуулийн -19" эвслийн тэргүүн Х.Бат-Ялалт манай сайтад ярилцлага өгөхдөө "Замын хажуу талын эргийг мөргөсөн гэсэн. Магадгүй дугуй хагарсан эсвэл ямар нэг зүйл болсон байх" гэж хэлсэн. 

Тэгвэл осолдсон машиныг ослын газраас холдуулаагүй байна. Зургаас харвал машины дугуй хагарч, замын хажуу талын эргийг мөргөжээ.