Г.Аранзалын гэх уурхайд шүүхээс үзлэг хийж байна

Г.Аранзалын гэх уурхайд шүүхээс үзлэг хийж байна

ТЕГ-ын дарга, генерал Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын нэр дээр бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голын хөвөөн дэхь Пентатерра уурхайн талаар “Генералын хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай” нэвтрүүлгийг Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг бэлтгэн хүргэсэн.

Уг нэвтрүүлгээр худал мэдээлэл түгээсэн гэж үзэн генерал Д.Гэрэл хуулийн байгууллагуудад гомдол гаргаж, өнгөрсөн долоон сарын хугацаанд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгаж байгаа билээ.

Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “Тухайн уурхайд үзлэг хийх” шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Пентатерра уурхайд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан”-ыг СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр уг уурхайд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн бүрэлдэхүүн үзлэг хийж байна.