СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүн амины хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүн амины хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гаднын нөлөөтэй амь насаа алдсан үл таних хүний цогцос олдсон байна.

Цогцост олон тооны шарх, гэмтэл үүссэн байсан гэх ба талийгаачийн толгойн гавлын яс цөмөрч, хавирга нь хугарсан байжээ. Хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд талийгаач нь Хужирбуланд оршин суух хаягтай,40 настай эрэгтэй болохыг тогтоосон байна.

Цагдаагийн байгууллага ийн хүний биед гэмтэл учруулж, амь насанд нь халдсан этгээдийг тогтоон, яаралтай эрэн сурвалжилж эхэлжээ.