2001 оноос хойш 271 хүүхэд гадаадад үрчлүүлжээ

2001 оноос хойш 271 хүүхэд гадаадад үрчлүүлжээ

Манай улс 2001 оноос хойш 17 улсын гэр бүлд 271 хүүхэд үрчлүүлжээ.

Үүнээс АНУ-д 156, ХБНГУ-д 35, Францад 22, Италид 20, Нидерландад долоо, БНСУ-д зургаа, Бельгид тав, Их Британид дөрөв, Канадад гурав, ОХУ-д хоёр хүүхэд үрчлүүлсэн байна. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн асрамжийн газарт байхдаа үрчлэгджээ. Манай улсад олон улсад хүүхэд үрчлэл зуучлэх эрхтэй дөрвөн төрийн бус байгууллага ажилладаг байна.

Сүүлийн жилүүдэд гадаадад хүүхэд үрчлэх явдал багасжээ. Учир нь, Гэр бүлийн тухай хуулиар дотоодын үрчлэлийг нэгдүгээрт тавих болсон байна.