Польш улсад амиа хорлосон 21 настай оюутны гэрээслэл олджээ

Польш улсад амиа хорлосон 21 настай оюутны гэрээслэл олджээ

Уржигдар буюу энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Польш улсад суралцаж байсан Монгол оюутан өндрөөс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач тус улсын Краков хотод суралцдаг байсан бөгөөд дотуур байрныхаа зургаан давхраас доош үсэрсэн аж. Талийгаачийн амьдарч байсан дотуур байрнаас гэрээслэл олдсон бөгөөд гэрээслэл нь  энэ шийдвэрийг өөрөө гаргасан гэх утга агуулгатай байжээ. Хэргийг тус улсын цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Урьдчилсан шалгалтаар талийгаач 21 настай эрэгтэй тус улсад засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан нь тогтоогджээ.