ТЦА: Тоёота Приус-11 маркийн автомашин онхолдож жолооч Ж, зорчигч М нас барсан хэргийг шалгаж байна

ТЦА: Тоёота Приус-11 маркийн автомашин онхолдож жолооч Ж, зорчигч М нас барсан хэргийг шалгаж байна

УИХ-ын 2020 оны сонгуульд “Сахигтун Үндсэн хуулийн-19" эвслээс Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны багт явсан М,Ж нар өнөөдөр зам тээврийн осолд өртөж харамсалтайгаар амь насаа алдсан тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. 

Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас албан ёсны мэдээллийг өглөө. 

ТОДРУУЛБАЛ,

2020.06.08-ны өглөө 06 цаг орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг "Тахилтын даавааны ар" гэх газар Тоёота Приус-11 маркийн автомашин онхолдож жолооч Ж /50 настай эрэгтэй/, зорчигч М /41 настай эрэгтэй/ нар нас барж, зорчиж явсан 3 иргэн гэмтсэн. Тухайн хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна гэх мэдээллийг өгсөн юм.

Талийгаачтай хамт явсан гурван хүний биеийн байдал хүнд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.