СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа услаж байгаад морьтойгоо голд осолдсон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа услаж байгаад морьтойгоо голд осолдсон хэрэг гарчээ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Гөгстийн хар-Ус” гэдэг газарт “Эг”-ийн голд хүн осолдсон харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, өчигдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат 17 настай, эрэгтэй хоёр дүүгийнхээ хамт малаа услаж байгаад морьтойгоо гол руу осолдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ослын дуудлагыг 17:00 цагт хүлээн авч 21:55 цагт тухайн газар очжээ. 06.08-ны өдрийн 05:15 цагт ар гэрийн 7 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.