АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн цахим хуудастаа Венесуэльд өрнөж буй үйл явдал болон Николас Мадурогийн талаар мэдэгдлийг нийтэлсэн байна.
“Америкийн Нэгдсэн Улс Венесуэль болон түүний удирдагч, ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг томоохон хэмжээний цохилтыг амжилттай гүйцэтгэлээ. Николас Мадуро эхнэрийнхээ хамт баривчлагдаж, тус улсаас нисгэж гаргасан болно. Энэхүү ажиллагааг АНУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран явуулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулна. Өнөөдөр өглөөний 11:00 цагт Мар-а-Лаго дахь байршилд хэвлэлийн бага хурал болно. Энэ асуудалд анхаарал хандуулсанд баярлалаа! Ерөнхийлөгч Доналд Ж. Трамп” гэжээ.
"The United States of America has successfully carried out a large scale strike against Venezuela and its leader, President Nicolas Maduro, who has been, along with his wife, captured and flown out of the Country. This operation was done in conjunction with U.S. Law Enforcement.… pic.twitter.com/sFa5OC4ZrZ
— The White House (@WhiteHouse) January 3, 2026