Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаа дугаар багт хоёр суудлын автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлага 2025.12.15-ны өдрийн 19:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн “Sai” загварын суудлын автомашин, иргэн Б-гийн “Prius-41” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Sai” загварын автомашины жолооч У /32 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид хавчуулагдсан байжээ. Улмаар 20:06 цагт эсэн мэнд гаргаж аймгийн ТТТ-д шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.