Сэтгүүлч С.Будрагчаа Монголд 2011 онд амиа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиензагийн амиа алдсан хэргийн талаар “Боолчлол” нэртэй нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд түгээсэн билээ.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор талийгаач Террил Атиензагийн ар гэрийнхэн дөнгөж саяхан Монголд газардсан байна. Тэд талийгаачийн амь насаа алдсан хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлтээ Монголын хууль хяналтын байгууллагад гаргахаар ийнхүү ирж байгаа аж. Сэтгүүлч С.Будрагчаа энэ талаар "Хууль хяналтын байгууллагаас хэргийг дахин мөрдөн шалгаж, үнэн зөвийг тогтоон ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярьсан байдаг. Харин өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн "Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд онц ноцтой хүн амины гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 25 жил хүртэл байдаг. Тэгэхээр Филиппин улсын иргэн Террил Атиенза амиа алдсан хэргийг сэргээн шалгуулах боломжтой" гэдгийг тодотгоод байгаа юм.
Ташрамд өгүүлэхэд, Сэтгүүлч С.Будрагчаагийн “Боолчлол” нэвтрүүлгийн мөрөөр монголчууд "Нийгэмд шударга ёс тогтож, хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой" хэмээн хандивын аяныг эхлүүлж, талийгаач Террил Атиензагийн ар гэрийнхнийг Монгол авчрах зардлын мөнгийг бүрдүүлсэн байдаг.
"Боолчлол" нэвтрүүлгийг үзэх холбоос: http://youtube.com/watch