Хан-Уул дүүргийн сүлд модны гэрэл асаах ёслол боллоо

Хан-Уул дүүргийн сүлд модны гэрэл асаах ёслол боллоо

Ажилчны алдар талбайд сүлд модны гэрэл асаах ёслол зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний нээлтэд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн оролцож, албан ёсоор сүлд модоо зассаныг мэдэгдэн 2025 онд дүүргийнхээ түүхт 60 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, айл бүр гэртээ сүлд модоо засан 2026 оноо аз жаргалтайгаар угтахыг хүсэн ерөөв.

Мөн Хан-Уул дүүргийн Соёлын ордон урлагийн сонирхолтой номерууд, флаш моб бүжиг, Биеийн тамир спорт хорооноос хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа.