2025 оны эхний 11 сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31,905 үйлдлийг илрүүлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд, жолооч та архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй, жолоо барихгүй байж өөрийн болон бусдын эд хөрөнгө, амь насанд аюул учруулахаас зайлсхийгээрэй.
