Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани 100 хувь эзэмшдэг, Монгол дахь нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслийнх нь хийн гарц дээд цэгээ дахин шинэчлэн тогтоосон талаар "Bloomberg Mongolia" мэдээлжээ.
Тодруулбал, арваннэгдүгээр сард тус компани өдөрт дунджаар 466 м.куб хий олборлосон нь өмнөх сараасаа 18 хувиар дээгүүр үзүүлэлт болжээ. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 14-нд өдрийн дүнгээр хамгийн их буюу 527 м.куб хий олборлосон байна. Тус компани “Lucky Fox” цооногуудаасаа арилжааны зорилгоор хий олборлохын тулд цооногийн усны даралтыг хангалттай түвшинд бууруулах шаардлагатай байгаа. Шавхсан усны хэмжээ аравдугаар сарынхтай ижил түвшинд байж, өдөрт дунджаар 493 баррель ус шавхсанаа мэдээлжээ. Түүнчлэн 2025 оны хайгуулын хөтөлбөрөө өндөрлүүлж, цуглуулсан шинэ датануудаа геологийн моделиудад ашиглаж эхэлснээ онцолсон байна.
Эх сурвалж: Bloomberg Mongolia