Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хөрш аймгуудынхаа Засаг дарга нарт отор нүүдлээр яваа нутгийн малчдыг нь хөөхгүй байхыг уриалж албан бичиг явуулжээ.
Тус албан бичигт "Манай аймгийн нутаг дэвсгэрт зуны сүүл, намрын эхэн үед хур бороо бага орсон. Улмаар ургамлын гарц муудсан. Намрын сүүлчээс өнөөг хүртэл таван удаагийн цас орж цаг агаарын нөхцөл хүндрээд байна. Иймд малчид маань амьжиргааны гол эх үүсвэр болсон мал сүргээ онд мэнд авч гарахын тулд отор нүүдэл хийж эхэллээ. Отор нүүдэл голчлон Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Хэнтий аймгийн чиглэлд хийгдэж байна. Иймд, малчдыг ойлгон дэмжихийг хүсье" гэжээ.