Улаанбаатарт цас орж, 10 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орж, 10 градус хүйтэн байна

Өнөөдөр /2025.12.06/ төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг голын хөндий, Завхан голын эхээр -17...-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Үдээс хойш цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -8...-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.