Өнөөдөр их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиож байна. Эл өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Р.Буанган Монголчуудад баяр хүргэжээ.
Тэрбээр, "Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан бүх монголчуудад баяр хүргэе! 2022 онд Монголд анх ирэхдээ Сүхбаатарын талбай дахь Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн минь хамгийн сайхан дурсамжуудын нэг билээ. Их Монгол Улсыг байгуулагчийн гавьяа, түүхэн үйлсийн талаар илүүг сурч мэдэн, монгол орон даяар хөшөө дурсгалыг нь үзэж сонирхон зочлох надад сонирхолтой байдаг" гэжээ.