Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.




Өнөөдөр морь өдөр

24 минутын өмнө