Төрийн албаны зөвлөлөөс Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтыг зарлаж, уг сонгон шалгаруулалтад Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайд асан Ч.Номингийн үед ТНБД-аар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, “Хаан бууз”-ны гэх С.Оюунбилэг нар оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтын шалгалт явагдаж дууссан байна. Тус сонгон шалгаруулалтад Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан С.Оюунбилэг, Соёлын яаманл хэлтсийн даргаар ажилладаг Ч.Энх-Амгалан нарын гурван хүн оролцохоор бүртгүүлсэн байсан ч шалгалтдаа нэг л оролцжээ.
Тодруулбал, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт С.Оюунбилэг нар оролцоогүй бол Соёлын яамны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан ганцаараа оролцсон байна. Гэсэн ч тэрбээр дээрх шалгалтын босго оноог давж чадаагүй аж.
Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг тус шалгалтыг хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний ярианы болон бичгийн чадвар", удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах, төсөв, санхүү, хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлага гэсэн чиглэлээр тус бүр нь 10 онооны шалгалтыг авдаг байна. Ингэхдээ нийт 100 онооноос 60 оноо авч тэнцэх учиртай байдаг аж.
Гэтэл Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад оролцсон Ч.Энх-Амгалан нь босго оноогоо давж чадахгүй унажээ. Тиймээс уг сонгон шалгаруулалтыг дахин зарлаж магадгүй байна.