МАН-ын ЕНБД-д Я.Содбаатарыг улирааж, Ө.Золбаяр, М.Цэлмүүн, Н.Энхбаатар нарын хүмүүсийг нарийн бичгийн даргаар томилжээ

МАН-ын ЕНБД-д Я.Содбаатарыг улирааж, Ө.Золбаяр, М.Цэлмүүн, Н.Энхбаатар нарын хүмүүсийг нарийн бичгийн даргаар томилжээ

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.11.18/ хуралдаж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг батламжиллаа.

Улмаар Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг улираан томилж, Нарийн бичгийн даргаар ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн, МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг,  МАН-ын намын байгуулалтын газрын  дарга Б.Пүрэвдагва нарыг томилжээ. Мөн орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталжээ. Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон байна.