ТОДРУУЛГА: Э.Нандин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна

ТОДРУУЛГА: Э.Нандин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины хэрэгт Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Харин цахим сүлжээнд дээрх нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татаагүй байгаа гэх мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн талаар прокурорын байгууллагаас өмнө нь мэдээлж байсан. Прокурор Э.Нандин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэдгийг тодотголоо.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Ган-Эрдэнийг бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”, Э.Нандин-Эрдэнийг “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг.