БНСУ-ын Emart Inc компанийн санаачилгаар хэрэгжиж буй “Маргаашийн ой” (Forest Tomorrow) төсөл дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү байгальд ээлтэй санаачилгыг Имарт /“Скай Хайпермаркет” ХХК/, Future Forest, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AfoCo), Korean Forest Service, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” зэрэг байгууллагууд хамтран 2024 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн үйл ажиллагаанд нийт 50 ажилтан оролцож, 1500 ширхэг бургас мод тарьснаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд бодит хувь нэмрээ орууллаа. Хайлаас болон бургас мод нь ургалт сайтайгаас гадна салхины нөлөөнд тэсвэртэй тул хөрсний чийгийг хадгалж бусад ургамлын өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.
“Forest Tomorrow” төслийн онцлог нь зөвхөн мод тариад орхих бус, мэргэжлийн байгууллагуудын тусламжтайгаар усалгаа, арчилгаа, цэцэрлэгжүүлэлтийг тогтмол хийж, тарьсан мод бүрийг ургуулахад сэтгэлээ шингээдэгт оршдог.


Нэг мод тарих нь ирээдүйдээ итгэл тарьж буй хэрэг юм шүү! Байгаль дэлхийгээ хайрлая.